Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн түр орлон гүйцэтгэгч Хүрэлбаатар Төрийн албаны хууль журмыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр танил тал намын хүмүүсээ ажилд аваад байна. Та бүхэн хяналт тавьж ажиллана уу. Д.Буянбат

Үргэлжлүүлэн харах...

 Шүүхийн 32-р байрны авто зогсоолын урд хүүхдийн тоглоомын талбай барих ёстой газар граш барьж мөн Зуунмод сумын 1-р баг холбооны зүүн талд иргэн Дэмбэрэл барилга бариад 4 хонож байна. Энэ талаар Төв аймгийн ГХБХБГ шалгаж анхааралдаа авна уу. Н.Чинзориг

Үргэлжлүүлэн харах...

 Батсүмбэр сумын  Газрын алба ажлаа ерөөсөө хийхгүй байна. Амралтаа авсан гээд бүгд алга болчих юм. Амралт нь дуусах хүртэл хүлээгээд яг уулзах гэхээр амралтаа сунгасан гэх юм. Ингэж ажлыг хийдүүлж болох уу? Олон иргэд үйлчилгээ авахын тулд хүлээж маш их цаг хугацаагаа алдаж байна. Та бүхэн хяналт тавьж асуудлыг яаралтай …

Үргэлжлүүлэн харах...

 Би Эрдэнэ сумын иргэн 2017 оны хавар 12 малыг маань Хүнс хөдөө аж ахуйн газраас өвчний халдвартай байна гэж хэлээд устгалд оруулсан юм. Нөхөн төлбөрийг нь 2017 оны 8 дугаар сард өгнө хэмээн бичиг үйлдэж өгсөн боловч одоо болтол бид нөхөн төлбөрөө авч чадаагүй байна. Сумандаа хариуцаж байгаа хүмүүс нь …

Үргэлжлүүлэн харах...

 Миний бие Баянхангай суманд цайны газар түрээсэлж тэндээ амьдардаг билээ. 2018 оны 06 сарын 20-ний өдөр 6997 дугаартай Carina машиныг маань 9202 дугаартай портер ухрах үедээ мөргөсөн тэр үедээ би машиных нь бичиг баримтыг нь авч үлдсэн юм. Тухайн машины жолооч засвараа юу ч гэсэн хийлгэчих бичиг баримтаа авахдаа мөнгийг …

Үргэлжлүүлэн харах...

 Би 3-р багийн иргэн саяны борооноор жалганы хог ихэнх айлын хашаанд орсон юм. Манай хашаанд маш их хог орж ирсэн учраас хогоо овоолж янзлаад ачуулах гэтэл хогны машин нь ерөөсөө ирж ачихгүй юм. Хот тохижуулахын дарга руу ярихаар манайх амжвал ачна гэхийн учир байдлаа хэлэхээр өөдөөс хэрэлдэж уцаарлах юмаа. Энэ амралтын өдрүүдэд ачих болов уу? гэсэн бас л ачаагүй юм.  Ө.Уранчимэг

Үргэлжлүүлэн харах...

 5-р хорооны картын бараа нийлүүлдэг дэлгүүр сүүгээ литрийг нь 1600 төгрөгөөр зараад байна. Энэхүү дэлгүүрээс ихэвчлэн мөнгө төгрөг муутай ядарсан иргэд л худалдан авалт хийж байгаа гэтэл сүүгээ болон зарим бүтээгдэхүүнээ хэт үнэтэй зарж байна. Энэхүү асуудлыг холбогдох газрууд нь яаралтай шийдвэрлэж өгнө үү. Г.Гантулга

Үргэлжлүүлэн харах...

 Төв аймгийн Авто тээврийн төв ажлаа ерөөсөө хийхгүй их хүнд ажилчидтай  юм. Оношилгоо хийдэг хүн нь утсаар яриад дуудаад байхад ирэхгүй удахгүй очно гэж хэлээд ирэхгүй байна. Энэ асуудлыг холбогдох газрууд нь яаралтай шийдвэрлэж өгнө үү. Ц.Баярбат

Үргэлжлүүлэн харах...

 Би 5-р багийн иргэн саяны үерээр маш олон иргэд хохирлоо энэ байгалийн гамшигт үзэгдэл болоход Онцгой байдлын ерөнхий газар болон Хот тохижуулах газар ажилаа дутуу дулимаг хийлээ. Дуудлагаар ирээд бодит байдалтай танилцсан  хирнээ ямар ч арга хэмжээ авалгүй яваад өгөх  юм. Ийм тоомжоргүй байдал гаргасан эдгээр байгууллагуудад холбогдох газрууд нь …

Үргэлжлүүлэн харах...