gomdol Хот хооронд зорчих автобусны буудал “Мишээл экспо”-руу нүүсэн нь хойд чиглэлийн сум, сангийн аж ахуйн иргэдэд их хэцүү байна. Бид сумаасаа Дарханы чиглэлийн автобусанд 10000 төгрөг төлж ирчихээд драгон дээр буугаад шууд унаандаа суугаад аймаг ордог байсан бол одоо драгон дээрээс хувийн унаанууд 5000 төгрөгөөр мишээл экспо орж байна. Орой болохоор 10000 төгрөг болж нэмэгдэж байна. Зөвхөн төвийн иргэдээсээ судалгаа авчихаад бусад хойд бүсийн сумдын иргэдийнхээ санал бодлыг яагаад сонсохгүй байгаа юм бэ? Манай ээж группдээ орох гэж ирээд зөвхөн энэ автобусны буудлаас болоод ийш тийш явсаар байгаад шинжилгээгээ өгч амжсангүй. Иргэд хохирч байна.

ШИЙДВЭРЛЭЛТ

wpDiscuz