gomdol Манай хүүхэд Мөнгөнморьт сумын сургуульд сурдаг. Сая амралтын өдрүүдээр Төв аймагт зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор аймаг орсон. Очоод алтан медаль авсан боловч сургуулийн захирал насны ангилалд шаардлага хангаагүй баг бүрдүүлсэн гэсэн шалтгаанаар авсан медаль нь хүчингүй болсон. Тус тэмцээн дуусаад буцах болоход манай сумын сургуулийн захирал 15 эмэгтэй сурагчдыг авч яваад, үлдсэн 10 хүүхдийг унаанд багтахгүй хотоос ирж байгаа унаанд суугаад яв гэж хэлээд үлдээсэн. Манай хүүхэд тэндээ 2, 3 цаг хүлээгээд жижиг суудлын тэргэнд 7-8-р ангийн 10 эрэгтэй хүүхэд чихэлдэж ирсэн байна. Энэ бол хүүхдийн эрхийг үнэхээр их зөрчиж байна. Мөнгөнморьт сумын сургуулийн хуучин захирал байхдаа унаа тэрэг гаргаж өгөөд нэгдсэн журмаар явдаг байсан. Энэ удаа энэ захирал нөхрийнхөө хуучин микро автобусыг авч явсан ч гэсэн тэр нь чанарын шаардлага хангахгүй төдийгүй хүний олон хүүхдийг таньж мэдэхгүй газар олон цагаар орхиод явсан нь өсвөр насны олон хүүхдүүд хоорондоо зодолдоод янз бүрийн хэрэг төвөг гарвал би л хүүхдээрээ хохироод үлдэнэ шүү дээ.

ШИЙДВЭРЛЭЛТ

wpDiscuz