gomdol 1. 1-р баг 29, 30-р байрнуудад өнгөрсөн жил усны хаялага хийнэ гээд засвар хийсэн. Тэр хаялага нь жижигхэн учраас борооны ус хана руугаа шүршээд байдаг. Мөн борооноос хамгаалах саравч хийсэн боловч тэр нь бороо орхоор толгой дээрээс ус дуслаад байдаг болсон. Одоо дулаан орж борооны улирал ирээд байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү.

2. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа амьдралд ямар ч холбоогүй зүйл болж байна. Зүгээр айлд орж ирээд эд хөрөнгө бүртгээд гарч байна. Танайх хөргөгчтэй юу? Телевизтэй юу гэж асуух юм. Өчнөөн олон жил айл болоод амьдарч байгаа байж ядахдаа ганц хоол хийж идэх пилеткатай байна биз дээ. Ер нь бол өрхийн амьжиргааны түвшинг танай сарын өрхийн орлого хэд вэ? гэх мэт асуулт асууж тодорхойлох ёстой шүү дээ.

ШИЙДВЭРЛЭЛТ

wpDiscuz