Нүүр - Tag Archives: Төрийн Захиргааны Удирдлагын хэлтэс

Tag Archives: Төрийн Захиргааны Удирдлагын хэлтэс

 Манай хүүхэд Мөнгөнморьт сумын сургуульд сурдаг. Сая амралтын өдрүүдээр Төв аймагт зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор аймаг орсон. Очоод алтан медаль авсан боловч сургуулийн захирал насны ангилалд шаардлага хангаагүй баг бүрдүүлсэн гэсэн шалтгаанаар авсан медаль нь хүчингүй болсон. Тус тэмцээн дуусаад буцах болоход манай сумын сургуулийн захирал 15 эмэгтэй …

Дэлгэрэнгүй

 Энхтайван буюу Баруун-Зуунмодны баг цагийн хуваариараа ажиллахгүй байна. Миний бие бичиг авах гэж 2 хоног явсан. Өнөөдөр үдээс хойш 2 цагаас хойш очиж үзлээ. Ердөө ажиллахгүй юм. Нүүдэл суудал болоод ийш тийшээ явчихав уу? Яагаад ажлын цагаар ажиллахгүй байгаа юм бэ? Үүнийг тодруулж өгнө үү.

Дэлгэрэнгүй

 Мэргэжилийн хяналтын газрын урд талаар байдаг цагаан байрнууд зам дагуу угаадасаа асгаад дулааны улиралд энэ нь их муухай юм. Үүн дээр анхаарч ариутгал цэвэрлэгээ хийж болдоггүй юмуу? Мэргэжилийн хяналтын газарт дамжуулхаар шалгах журманд ороогүй гэх юм. Би энэ гомдлыг дахин дахин мэдэгдээд байгаа боловч ердөө шийдвэр гаргаж өгөхгүй байна. Үүн …

Дэлгэрэнгүй

 Миний бие Сүмбэр сумын ЗДТГазарт ажилд орсон. Гэтэл Засаг дарга болох Мөнхтүвшин чи надаас зөвшөөрөл авч байж Тамгын газарт ажилд орно гээд намайг цагдаагийн газарт аваачиж өгсөн. Би одоо цагдаад байцаагдаад байж байна. Өмнө нь энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч хариу өгөөгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Дэлгэрэнгүй

 Алтанбулаг сумын Тамгын газрын Байгаль орчны байцаагч Батдэлгэр, Нийгмийн бодлого хариуцсан ажилтан Жаргалдаваа гээд 2 хүн БНСУлс руу явсан. Одоо дахиад Тамгын газраас 2, 3 хүн явах гэж байна. Гол нь Тамгын газрын Нярав, Санхүүгийн албаны дарга нар нь хоорондоо бүгд худ ургийн холбоотой хамаатан хүмүүс хувийн ашиг сонирхлоор хандаад …

Дэлгэрэнгүй

 Миний бие Борнуур сумын Нарт багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшээд 1 хүний саналаар ялагдал хүлээсэн. Дараа нь камер шалгатал Нарт багт харъяалалгүй 3 хүн сонгуульд орсон байгааг мэдээд Борнуур сумын ИТХурлын нарийн бичгийн дарга Ц.Цолмонд уламжилсан боловч энэ хүн үнэн зөвөөр арга хэмжээ авч өгөхгүй дахин сонгууль явуулахгүй байна. …

Дэлгэрэнгүй

 Алтан-Ураг зоогийн газар нь байнга хүний үлдэгдэл шавхруугаар хүнд хоол хийж гаргадаг. Мэргэжилийн хяналтын газрын Мягмарсүрэн гэдэг хүн байнга энэ зоогийн газраар үйлчлүүлж хоол иддэг учраас дандаа хяналт, шалгалт дээр авч гардаг. Энэ зохисгүй зүйлийг шалган тодруулж өгнө үү.

Дэлгэрэнгүй

 Сэргэлэн сумын ЗДТГазрын Тамгын дарга С.Ганчимэг ёс зүйн доголдол маш их гаргадаг. Урьд нь сумын IV-р багийн Засаг дарга хийдэг байсан хүн энэ Ганчимэгийн  дарамт шахалтыг тэсэхээргүй болж ажлаа хүлээлгэн өгч байсан. Дараа нь  ажлыг нь хүлээн авсан хүн 2 жил багийн Засаг дарга хийсэн. Аргагүй тэсэхээ болиод ажлаа хүлээнгэн …

Дэлгэрэнгүй

 Миний бие Борнуур сумын багын дарга ажилтай байсан. Өмнө нь хувиараа нийгмийн даатгалын шимэтгэл төлдөг байсан. 2017 оны 02 сарын 10-ны өдөр гэнэт ажлаас чөлөөлөгдөн 02 сарын 13-ний өдөр БНСУ-д ирээд байна. Манай сумын нийгмийн даатгалын байцаагч Ууганцэцэг анх надад хэлэхдээ танд 74-76 хоногийн буюу 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж олгох …

Дэлгэрэнгүй